Ш.Гүрбазар – Ижий танаа
Ээж минь та хүүдээ гомддоггүй биз дээХүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ, үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор,
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээЭэжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ээж ээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмрөхөөс нь өмнө ижийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм,
Зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм,
Өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм,
Дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж ижийнхээ тухай шүлэглэж
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун мөргөлөө өргөж байна ижий минь ээ
Ижийтэй минь нас чацуухан нутгын танил хөгшинтэй их олон жилийн хойно уулзахад сайхан санагдлаа,
Уруулын бүлээн жин хацарт хүрхэнээ сэтгэл нялхамсаж уярсандаа ч юм уу ижийгээ сансандаа ч юм уу самсаад орхирлоо
Нуураа зүүдэлж уулсаа санаагүй ч гэлээ нутгыхаа буурлын нөмөрт зогсоод баймаар
Их замын дунд жаахан азнаж инээхийг нь хүртэл сонсоод баймаар
Үртэй, ханьтай бүр ачтай бай хүн ер нь үнэндээ ижийгээ санахын цагт бол мөнхий нялхаараа.

Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог
Гүрбазар : Эргэцүүлэлдээ мөнхөд амьдарчихна
Намрын цагаан үдэш цонхон дээгүүр тогтож ядан
Надад уйтгар төрүүлчихээд чимээгүйхэн холдох
Үүлс шиг амьдралын давалгаант зураглал
Үхэл тийш дур зоргоороо хөвөрсөөр...
Сэлүүхэн орчлонгийн бачимдаж ганцаардсан мэдрэмжүүдэд
Сэхээ авах шиг гэнэтхэн зогтусах ашгинд
Цаг хугацааны бяцхан бүжин дэргэдээс минь дэгдчихээд
Залуу нас удахгүй гэгээ таславч өмнөх амьдрал буцаад ирэх шиг.
Залхуу хормууд аажуухан эргэж ханын цаганд минь тушааж
Зах хязгааргүй урагшилсаар ойр төрлийнхөн минь ч удахгүй алга болно.
Бяцхан жаал гудамж тийш хурдхан гэгч нь гүйж одох шиг
Би харин залуу наснаасаа өмнөхийг эргэж туулна.
Үлдэж хоцрох тухай энэ амьдрал дахь миний эргэцүүлэлд
Үнэндээ юу ч үлдэхгүй бүгд л замхарч одно.
Ганцхан намар эсвэл ганцхан хавар надад хэрэгтэй юм шиг
Гарцаагүй тэгэвч би бусдын замын дэргэд нам гүмхэн суучихна.
Хүмүүсийн байшингуудийн дэргэдэх урт настай модны мөчир дээр
Бялзуухайгаа зуугаад нисээд л буучихна.
Хэнд ч анзаарагдахгүй чимээгүйхэн үүрээ засаад
Хэлгүй юм шиг л жихүүн салхитай ханилчихна.
Цаг хугацаа, танил ахуйг чинь хуучин авдартаа хураачихаад
Чамд шүлгээр дамжуулж үргэлж шивнэчихээд
Бодол сэтгэлээ энэ л орчлонгоос тасалж аваад
Болдогсон бол дур зоргоороо гартаа атгаад чулуудчихна.
Энэ орчлонд хэзээ ч байхгүй юм шиг
Эргэж харалгүй өөр нэгний замын дэргэд суучихаад
Их уулын бэлд нимгэн хүрмээ тайлаад
Эргэцүүлэлдээ мөнхөд амьдарчихна.
” Үртэй хүний сэтгэл” Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ
Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодхоос
Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү
Заяа түшээд ториноно гэж бодхоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо
Орчлонгийн дутуу /Ш.Гүрбазар/
Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж
Өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан
Ээждээ би эрхэлдэг байсан
Ээждээ би эрхлэхдээ
Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүлгэе гэж
Өвдөг шалбалсан чулууны
Өөрийнх нь уйлахыг үзье гэж
Намайг өсгөсөн өвөөгөө
Холоо явахад нь авчирна гэж
Намрын шувууг буцаахгүй гэж
Нуурын хөвөөнд тоглоно гэж
Ээждээ би эрхэлдэг байсан
Одоо тэгэхнээ
Алтан гадасны од
Аргамжааг буулгахаар
Аав минь явчихсан юм биш байгаадаа
Алга байна
Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүх гээд
Ижий минь ирээгүй юм биш байгаа даа
Эзгүй байна
Мөнх бусын орчлонгийн дутууг бүтэн болгох гээд
Миний хоёр буурал одоо эзгүй байна
No comments:
Post a Comment